ТАНИЛЦУУЛГА
Түшиг амь насны даатгал нь таны гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж өгөх үйлчилгээтэй. Хайр нь үүрд халамж нь үргэлжлэх болно.


ГЭР БҮЛДЭЭ ҮЛДЭЭХ ОРЛОГО
Гэр бүлдээ үлдээх орлого нь таны нас барах үед таны гэр бүлд орлого олох мөнгөн дүн юм. Энэхүү орлого нь таны гэр бүлийн санхүүгийн хэрэгцээг хангахад тусална.
ОРШУУЛГЫН ЗАРДАЛ
Нас барсны дараа оршуулгын зардлыг таны сонгосон хамгаалалтаас хамаарч даатгалаас нэг удаа олгоно. 5 сая болон 10 сая хамгаалалтаас сонгох боломжтой.

Даатгалын бенефишр гэж хэн бэ?
Даатгалын бенефишр гэж даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг хүлээн авах эрхтэй этгээдийг хэлнэ. Энэ нь даатгуулагч өөрөө байж болох бөгөөд мөн даатгуулагчийн сонгосон хүн (Эхнэр, Нөхөр, Хүүхэд, Аав, Ээж, Ах, Эгч, Дүү, Өвөө, Эмээ, Ач, Зээ) байж болно. Даатгалын гэрээний нөхцөлд заасны дагуу бенефишр нь даатгалын тохиолдол гарсан үед даатгалын компаниас нөхөн төлбөрийг хүлээн авдаг.
