ТОГТМОЛ ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Тогтмол орлогын төлөвлөгөө нь таны өнөөдрийн хуримтлалыг ирээдүйд тогтмол орлого болгон хувиргах санхүүгийн баталгаа юм.

Хэрхэн ажилладаг вэ?

Анхны хөрөнгө оруулалтаа хийнэ

Сар бүр тогтмол хэмжээний мөнгө хуримтлуулна

Таны мөнгө өндөр өгөөжтэй өсөн нэмэгдэнэ

Тодорхой хугацааны дараа тогтмол орлого хүртэнэ

Давуу талууд

Санхүүгийн баталгаа

Тогтмол орлогын төлөвлөгөө нь танд ирээдүйд тогтмол, баталгаатай орлого олох боломжийг олгоно.

Хөрөнгө оруулалтын уян хатан байдал

Сар бүрийн төлбөрийг өөрийн боломжид тааруулан сонгох боломжтой.

Өндөр өгөөжийн баталгаа

Өгөөжийн хэмжээг Монголбанк болон ТОП-5 арилжааны банкуудын хадгаламжийн хүүтэй холбосон тул таны хөрөнгө зах зээлийн ханшийн дагуу өсөх боломжтой.

Өөрт тохирсон төлөвлөгөө

Ирээдүйд авах орлогоо эсвэл сар бүр төлөх төлбөрөө сонгон, өөрт тохирсон төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой.

Анхаарах зүйл

Энэхүү төлөвлөгөө нь таны өнөөдрийн хуримтлалыг ирээдүйд тогтмол орлого болгон хувиргах зорилготой ба хуримтлал үүсгэх хугацаа болон авах орлого, төлөх дүнгээс хамааран үр дүн өөр байж болно.

Төлөвлөгөөний төрлүүд

Орлого тооцоолох

Сар бүрийн төлбөрөө оруулаад, ирээдүйд авах орлогыг тооцоолох

Энэ төрлийн төлөвлөгөөг сонгосноор та сар бүр тогтмол хэмжээний төлбөр төлж, тодорхой хугацааны дараа тогтмол орлого авах боломжтой. Жишээ нь, 5 жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлснөөр, дараагийн 5 жилд сар бүр 1,033,000 төгрөгийн тогтмол орлого авах боломжтой.

Орлогоо тооцоолох

Төлбөр тооцоолох

Ирээдүйд авах орлогоо оруулаад, одоо сар бүр төлөх төлбөрийг тооцоолох

Энэ төрлийн төлөвлөгөөг сонгосноор та ирээдүйд сар бүр авах орлогын хэмжээг тодорхойлж, үүний дагуу сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тооцоолох боломжтой. Жишээ нь, 6 жилийн турш сар бүр 399,000 төгрөг төлснөөр, дараагийн 12 жилд сар бүр 700,000 төгрөгийн орлого авах боломжтой.

Төлбөрөө тооцоолох

Ирээдүйгээ өнөөдөр төлөвлө

Тогтмол орлогын төлөвлөгөө нь таны санхүүгийн ирээдүйг баталгаажуулах хамгийн сайн арга юм. Одоо эхэлснээр та илүү гэрэлт ирээдүйг бий болгох боломжтой.